Saturday, July 27, 2024
Home » Хөх өвгөдийн захиас: Нийхэмд хэдий чинээ хөвгүүд нь боловсролтой байна тэр чинээгээр улс хөгждөг.

Хөх өвгөдийн захиас: Нийхэмд хэдий чинээ хөвгүүд нь боловсролтой байна тэр чинээгээр улс хөгждөг.

by admin
0 comment

Хамгийн сайхан эрчүүд бол эр нь ханасан, амьдрал нь дүүрсэн, үе халдааж удам болгож үйлээ дүүргэж яваа өвөө нар. Гэр бүлийн байр сууринд ч өвөө их өндөр байх ёстой. Өвөө бол хоолны дээж идэж, хойморт суудаг хүн гэж өмнө хэлсэн. Хөтлөөд явахдаа л орчлонг таниулах мэт, сургаал үгс нь зүрх сийлэх мэт бурханлаг дүр бол өвөө юм.

Тэгэхээр өвөө нар галын зээ, ач гэхээсээ илүү ирээдүйд энэ бяцхан минь бие дааж амьдрахдаа яах ёстой вэ гэдгийг нь бодож хүмүнжүүлэх хэрэгтэй. Гоонь ганцаар байхдаа ч, гэр бүлтэй болох үедээ ч биеэ яаж авч явах вэ гэдэг чадварыг суулгах үүрэгтэй хүн нь өвөө юм.

Гэр бүл гэдэг нь хамтаар амьдарч байж амжилтад хүрэх тухай ойлголт болохоос миний эрх ашгийн төлөө гэр бүл байна гэвэл хэтэрхий биеэ тоосон өрөөсгөл явдал болно гэдгийг үрсдээ ойлгуулж өг. Аашаа номхотгох нь чухал буюу хэзээ өөрийгөө дөвийлгөж хэзээ өөрийгөө хазаарлаж байх вэ гэдэг чадварыг суулгах хэрэгтэй.

Хамгийн дэггүй нас бол 3-7 нас шүү. Тэрнээс цааш нийгмийн анхны хандлагаа сурчихдаг учраас биеэ авч явах ухаан төлөвшдөг. Одоо 100 эмсийн 70 нь эцгийн гэрт амьдарч байгаа нь тэжээвэр амьтны түвшинд л үрс чинь өсөөд байна гэсэн үг. Гал тусгаарласан л бол хоолыг нь бүү өг. Энэ бол хүүдээ ч тэр, охиндоо ч тэр, галын зээдээ ч тэр өгч байгаа хамгийн том тус. Бусдыг нь өгч болно, хоолыг нь бүү өг.

Зочин: Хүүхдүүд нь аавынхаа гэрт ирээд хооллоод явахад засал болдог гэдэг нь ямар учиртай юм?
ОвА буурал: Гэрийнхээ хэмээр тэтгэгдээд, хүүхэд насаа санан дурсаад амьдралд нөөлөг буйгаа санаад эрч цэнэг авч байгаа юм. Гэтэл тэр гэрээс салахгүй байна гэдэг муу явдал. Амьдралын чадварт сурахгүй, үүргээ ухамсарлахгүй хүмүүсийг төрүүлдэг учраас дэмий.

Ганц юм гэж энхрийлээд амьдралын чадваргүй хүн бүтээсэн байдаг. Хоол, ахуйг нь өгөөд байсан болохоор насгүй гэр бүл үүсгэсэн. Та нар өөрийгөө тэжээ, амьдралаа тэтгэ гээд хаячхаар өөрөө өөрсдийгөө аваад, амьдралаа авч явах чадвар суугаад, хамтдаа хүчээ нэгтгэж эхэлдэг.

Тэжээлийнхээ төлөө хамтдаа зүтгэж туулахаар сэтгэл нь нийцдэг. Гэртээ эр нөхөр ажилгүй суудаг. Эмийн орон зайд эр хүн орохоор эм хүн үглэж эхэлдэг. Тиймд хүүхдүүдээ голомт тусгаарлах үед заавал өөрөөсөө холдуулах хэрэгтэй.
Амьд үлдээе гэвэл эх нь хөхнөөс гаргадаг шиг эцэг нь голомтоос гаргах хэрэгтэй.

Эмээ нь эрүүл мэнд талаас нь өвөө хүн оюунлаг талаас нь харж хандах хэрэгтэй. Ингэснээрээ удам заавал дэвшинэ. Удмыг бат бэх болгоё гэвэл үр хүүхдээ тусад нь гаргаж биеэ дааж амьдрах чадварт сурга. Энэ бол өвөө хүний гол үүрэг. Тэгэхгүй бол удам мөхдөг.Үүнийг бизнес дээр авч үзвэл охин хөгжиж байгаа охин компаниа бие даалган тусад нь гаргахтай адил.

Зочин: Тэгвэл аливаа компаны бизнес гурав дөрөв дэх үеэсээ унах магадлал өндөр байдаг нь залгамж халаагаа буруу хүмүүжүүлснээс үү?

Ова Буурал: Үгүй, голомтоосоо гаргаагүй учраас. Охин компаны захирал үндсэн бодлогоо авч явдаг ч өөрийн толгойгоор ажиллахгүй бол устдаг. Үйл ажиллагаа дотоод удирдлага нь тусдаа байх хэрэгтэй. Ингэж байж амжилтад хүрдэг. Компани нь гэр бүл юм. Чадварлаг удирдагч нь гэр бүлийг удирдаж чадна.

Бидний цаг үед Хабул Хаанаас үүдэлтэй сонирхолтой засаг байлаа. Нийхэмээ үнэлэхдээ 60 настай гэр бүлийг шинжээд, ахуйг нь тооцож гаргаад, амьдралын чанар хэр байгааг мэдэж болдог. 50-60 настнуудын гэр бүлийн орлого зарлагыг тооцоход улсын чанар тодорхойлогддог.

Хэрэв алдагдалтай байвал ядуурал ихтэй гэсэн үг. Ийм улс орон урт удаан тогтнохгүй. Үүнийг улсын бодлого тодорхойлох маш хэрэгтэй тоон судалгаа гэж хэлж болно.

50-60 настнууд эрүүл мэндийн хувьд асуудалгүй байвал эрүүл мэндийн салбар сайн ажиллаж байгаагийн илрэл.
Орлогын хэмжээ их, хөеө цуглуулсан, тогтвортой гэр бүл байгаа бол эдийн засаг сайн байгаагийн илрэл.

50-60 настангуудын 20-с дээш хувь нь бичиг үсэг мэддэг боловсролтой байвал боловсролын бодлого зөв явж байгаагийн илрэл. Энэ бүхэн бол өвөөг бэлтгэх төрийн бодлого. Тиймээс чанартай гэр бүл орших нь төрийн суурь болдог.

Зочин: Одоогийн 50-60 насныхны улс төрийн оролцоог хэрхэн дүгнэх вэ?

Ова Буурал: 50-60 насныхныг хэн ч удирдаж чаддаггүй. Учир нь өөрийн бодлоо тулгадаг. Өөрийгөө дөвийлөгдөг нас учраас судалгаа дүгнэлтэд л хэрэгтэй нас. Харин 20-40 насныхан тэмцэгчид учраас улс төрийг удирдаж чаддаг.Ер нь эр хүмүнд тулгардаг гурван зүйл нь:

1.Төр солигдох
2.Дайнд явах
3.Зээгийн голомт өсгөх шүү дээ. Зээгийн голомт гэдэг эцэг хүн охиноо сургаагүй л үзэгдэл. Охиндоо эр хүний мэдрэмж суулгаагүйн улмаас зээгийн голомттой болж үлдэж байгаа юм. Охиндоо ч эр нөхөр нь болох үйл эцэг хүнд тулгарна.

Зочин: Гэхдээ галын зээг хүндэлдэг шүү дээ.

Ова Буурал: Тэгэлгүй яахав. Эцгийн алдааны тамга учраас галын зээгээ өөрөө өсгөх үүрэг хүлээнэ. Эр хүн охиндоо илүү сэтгэл тээдэг учраас хайрлаад өсгөдөг. Хэрэв охиноо зөв өсгөсөн бол тэгэхгүй. Гэхдээ эр хүн охиноо өсгөнө гэдэг тийм амар зүйл биш. Насны болоод хүйсийн ялгаанаас болоод эр хүн эмэгтэй хүнийг ойлгож мэдрэхэд амаргүй.

За, тэгээд эцэст нь нийхэмд хэдий чинээ хөвгүүд нь боловсролтой байна тэр чинээгээр улс хөгждөг. Охид хэдий боловсролтой ч хүүхдээ өсгөн суумал байдаг учраас олж мэдсэн мэдлэг боловсролоо үр хүүхэд өсгөхдөө бүрэн нааж чаддаггүй. Харин эр хүн сурсан мэдсэн боловсролоо хэрэгжүүлж ажил хэрэг болгож чаддаг. Тиймээс тэжээхийг нь сайн боловсролтой болго.

Эх сурвалж: Зөв үү Тав уу подкаст

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье