Эмэгтэй хүн ярьж дуугарч ярьж байснаараа, эрэгтэй хүн дуугүй байснаараа сөрөг муу болгоноосоо ангижирч байдаг.
Хэрэв эмэгтэй хүн өөрт мэдрэгдэж байгаа зүйлсийнхээ талаар дуугүй байгаад л байх аваас эцсийн дүндээ тэр нэг бол “дэлбэ үсрэх” буюу нэг бол өвчин эмгэгт ороогддог.
Таныг ичгүүргүй аашлаад эхлэх үед эрчүүд яадгийг мэдэх үү? Тэр эмэгтэйтэй эелдэг харьцах, түүнийг хамгаалах тэдний хүсэл шуудхан унтардаг бөгөөд түүн рүү чиглэсэн маш бүдүүлэг үйлдлүүд гаргаж эхлэдэг.
Заримдаа тэд тоох ч үгүй түүнийг (тэр эмэгтэйг) цохиод авах ч юм уу эсвэл тиймэрхүү ямар нэг үйлдэл гаргадаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн бүдүүлэг авирласнаараа хамгаалалтгүй болж буй хэрэг юм.
Эелдэг яриатай, хайр дүүрэн эмэгтэйг цохих боломжгүй. Түүн рүү хашгирах ч боломжгүй. Зүгээр л боломжгүй. Ам ч ангайж чадахгүй. Эмэгтэй хүний зам бол хүлцэнгүйн зам юм: уяхан байж чаддаг, захирагдаж чаддаг, өршөөж чаддаг, урам өгч чаддаг, эвлэрлийг олж чаддаг.
Хэрэв эмэгтэй хүн энэ замыг сонгож, хэрэв тэр энэ замаар замнах аваас аз жаргалтай болно. Харин түүний зүрх сэтгэлд эрэгтэй зам буюу байлдан эзлэх, өөрийгөө хатуужуулан, өөртөө итгэлтэй болох, хүч чадлын зам таалагдах аваас тэр амжилттай болж чадах ч, хэзээ ч аз жаргалтай болж чадахгүй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряков, Марина Таргакова (ведийн сэтгэл зүйч) лекцээс