Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлигийн “Хүн” -ий тухай өгүүлсэн сургаалыг хүргэж байна.
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Талд хэвтэх зовлого бий.
Тамд баригдах сүнс бий.
Цатгалан хүнийг өрмөөр дайлснаас
Цангасан нэгнийг цийдмээр ундал.
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Ерөөлийн үзүүрт тос.
Хараалын үзүүрт цус.
Баярлахад бяр нэмэгдэнэ.
Урамшихад ухаан нэмэгдэнэ.
Биеэ асраагүй хүн
Бишдийг асарч чадахгүй.
Өөрийгөө засаагүй хүн
Өрөөлийг засаж чадахгүй.
Архичин хүн галзуу хүн адил
Зайдан унаа бөгс холгоно.
Завхуул явдал заяа холгоно.
Зол ирэхэд бүү гэдий.
Зовол ирэхэд бүү бөхий.
Зориггүй хүнд зам хол.
Сүсэггүй хүнд бурхан хол.
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Бага эрдэмт магтаалд баясдаг.
Бахдам эрдэмт бүтээлд баясдаг.
Сайрхуу хүн хол явахгүй.
Сайрын ус нуурт хүрэхгүй.
Мулгуу хүмүүст магтуулснаас
Шударга мэргэнд хараалгуулсан нь дээр.
Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг
Үнсэнд хаях сувд адил. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж:Монгол Ардын Сургаал
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!