Friday, July 26, 2024
Home » Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг бүү андуур

Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг бүү андуур

by admin
0 comment

“Бясалгалын хаан” сударт: Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг андуурахын хэрэггүй. Өөр бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй. Шүүмжлэл ба үйлийн үр . Хэрэв бид хэн нэгнийг шүүмжлэх аваас бид өөрсөддөө тухайн хүний сөрөг карма болон сөрөг чанарыг авдаг гэдгийг ойлгох нь чухал.

Үйлийн үрийн хууль ингэж үйлчилдэг. Үүн шиг бид мөн магтаж буй тэр хүмүүсийнхээ шинж чанаруудыг өөртөө авдаг. Ийм ч учраас Ведүүд биднийг цаг ямагт Бурханы тухай болон ариун гэгээн хүмүүсийн тухай ярьж, тэднийг магтан алдаршуулж байхыг уриалдаг.

Энэ бол бурханлаг чанаруудыг олж авах хамгийн хялбар зам. Өөрөөр хэлбэл хэрэв та ямар нэг чанарыг өөртөө бий болгохыг хүсвэл тийм чанар бүхий хэн нэг ариун гэгээн хүний талаар унших юм уу эсвэл хэн нэгэнтэй тийм хүний талаар ярилцахад л хангалттай.

Ийм учраас тэр ч байтугай барууны сэтгэл зүйчид амжилттай яваа, эерэг хандлагатай хүмүүсийн талаар бодох болон ярьж байхыг зөвлөдөг. Гэвч бидэнд аминч үзэл, атаархах сэтгэл хэдийчинээ их байхын хирээр хэн нэгний талаар сайн сайхныг ярихад төдийчинээ хэцүү болдог.

Бид хэнийг ч шүүмжлэхгүй байхад суралцах ёстой. Миний нэг өвчтөн байсан. Түүний төөрөг зурлагаар бол тодорхой наснаас нь эхлээд нилээд хүнд өвчнөөр өвдөх ёстой байлаа. Гэвч түүний бүх зүйл хэвийн байгаад байв. Би түүнээс, энэ онд түүнийг чухам юу хийснийг нь асуухад тэрээр, хэнийг ч шүүмжлэхгүй гэсэн тангараг тавьсан гэж хариулсан юм.

Тэр бас түүний амьдрал мэдэгдэхүйц сайжирч, бурханлаг амьдрал нь шинэ түвшинд гарч ирсэн гэдгийг анзаарсан гэж нэмж хэлсэн билээ. Биднийг шүүмжлэгч нь бидэнд өөрийнхөө сайн үйлийн үрийг өгч, бидний муу үйлийн үрийг авдаг. Иймээс ч ведүүдэд, биднийг шүүмжилж байхыг сайн зүйл гэж ямагт үздэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блект

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье