Манайхааан оролдоод үзээрэй. Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл гэж бий. Үүнийгээ биелүүлэхийн тулд өдөр бүр хичээж, зүтгэж яваа залуусаар бахархахгүй байхын аргагүй. Харин та ердөө стакантай ус ашиглаад л хүслээ биелүүлж чадна гэвэл итгэх үү? Стакантай ус ашиглаж, хүслээ шивнээрэй
1. Шидэт ус: Ус бол амьдралыг тэтгэгч гэдэг.
Харин энэ нь хүн, амьтанд амьдрал бэлэглэхээс гадна эерэг болон сөрөг энергийг өөртөө хуримтлуулж байдаг шидэт шингэн аж. Нэг ёсондоо усны тусламжтайгаар та муу муухай бүхнийг өөрөөсөө зайлуулж, гэрэл гэгээтэй зүйлсийг өөртөө дуудах боломжтой.
Хамгийн гол нь таны бодол сэтгэл, дотоод ертөнц маш чухал болохыг анхаар. Та усыг барьж, дотроо хүслээ бодон, сайн сайхан бүхнийг төсөөлөн харснаар усанд тэрхүү эерэг энерги шингэж, эргээд таны хүслийг биелүүлж, бодит байдал дээр бий болгодог аж.
2. Хэрхэн хүслээ шивнэх вэ?
Та харанхуй өрөөнд лаа асааж, урдаа стакантай ус тавьж суугаарай. Дараа нь нүдээ аньж, хүсч мөрөөдөж явдаг бүхнээ төсөөлөн харж, стакантай усаа гартаа барих хэрэгтэй. Одоо нэг гараа стаканаас авч, лааны дээр ээж, дулааныг мэдрэх ёстой бөгөөд нөгөө гар дээрээ ч мөн ээлжлэн, энэхүү үйлдлийг хийгээрэй.
Станкантай усаа лааны дээгүүр 3 тойруулан эргүүлсний дараа дуслыг ч үлдээлгүй ууна.
Хамгийн гол нь та эдгээр үйлдлүүдийг хийж байхдаа зөвхөн хүслээ бодож, сайн сайхан зүйлсийг төсөөлөн харсан байх шаардлагатайг анхаар. Энэхүү аргыг та өөрийн хүссэн үедээ хэрэглэж болох бөгөөд хэр удаан суух нь зөвхөн таны мэдэх хэрэг.
Та хүсэл мөрөөдлөөр дүүрсэн ус уусан цагаас эхэлж, эрч хүчээр цэнэглэгдэж, сайхан зүйлстэй тулгарч, хүсэл мөрөөдөл рүүгээ нэг шат ахих бөгөөд хамгийн гол нь хичээл зүтгэл ч мөн хэрэгтэй гэдгийг бүү март. Шидэт ус танд сайхан боломж гаргаж өгөхөд та түүнийг нь алдаад явуулалгүй, барьж аван, амьдралаа цэцэглүүлэх хэрэгтэй юм шүү.Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj